Хамгийн хялбар хамгийн тансаг баярын ширээг хэрхэн засах вэ?
Он гарахад хэдхэн цаг үлдлээ. Эзэгтэй та баярын ширээгээ хэрхэн чимэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Хамгийн хялбар хэр нь хамгийн тансаг ширээг хэрхэн засах вэ? Sweet kitchen сайттай хамтран дараах хоолын жорыг видеоны хамт бэлтгэлээ. 1.ТӨМСНИЙ САЛАТ: Орц: Төмс- 7-8 ширхэг Гахайн утсан мах-250гр Ногоон сонгино- 2 ширхэг Majoneiz Honey Musta ( гич ) Хийх арга: Төмсөө чанаад жижиглэн хэрчинэ. Гахайн утсан мах ногоон сонгиноо мөн адил жижиглэн хэрчинэ. Majoneiz, Honey Mustard ( гич ) хоёроо ижил хэмжээгээр хольж сайтар хутгаад хэрчиж бэлдсэн төмстэйгээ хольж хутгаад бэлэн болно. 2.АЛИМТАЙ ПИРОГ Ш анзанд орох орц: Алим- 1кг ( ногоон ) Элсэн чихэр - 200 гр Лимоны шүүс - 4,5 дусал Корыца - 5 гр Сууринд орох орц: Гурил-400 гр Ус-100 гр ( мөстэй ус ) Давс - 1 чимх Хөөлгөгч- 5 гр Масло - 100 гр Хийх арга: Суурь гурилаа бэлдэнэ. Гуриландаа масло (тасалгааны хэмд), давс, хөөлгөгч, усаа хи...