Posts

Хамгийн хялбар хамгийн тансаг баярын ширээг хэрхэн засах вэ?

Image
Он гарахад хэдхэн цаг үлдлээ. Эзэгтэй та баярын ширээгээ хэрхэн чимэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Хамгийн хялбар хэр нь хамгийн тансаг ширээг хэрхэн засах вэ?  Sweet kitchen  сайттай хамтран дараах хоолын жорыг видеоны хамт бэлтгэлээ. 1.ТӨМСНИЙ САЛАТ:  Орц: Төмс- 7-8 ширхэг Гахайн утсан мах-250гр Ногоон сонгино- 2 ширхэг Majoneiz Honey Musta ( гич ) Хийх арга: Төмсөө чанаад жижиглэн хэрчинэ. Гахайн утсан мах ногоон сонгиноо мөн адил жижиглэн хэрчинэ. Majoneiz, Honey Mustard ( гич ) хоёроо ижил хэмжээгээр хольж сайтар хутгаад хэрчиж бэлдсэн төмстэйгээ хольж хутгаад бэлэн болно. 2.АЛИМТАЙ ПИРОГ Ш анзанд орох орц: Алим- 1кг ( ногоон ) Элсэн чихэр - 200 гр Лимоны шүүс - 4,5 дусал Корыца - 5 гр Сууринд орох орц: Гурил-400 гр Ус-100 гр ( мөстэй ус ) Давс - 1 чимх Хөөлгөгч- 5 гр Масло - 100 гр Хийх арга: Суурь гурилаа бэлдэнэ. Гуриландаа масло (тасалгааны хэмд), давс, хөөлгөгч, усаа хи...

Шопский салат хийх арга

Image
Орц: 4 ногоон сонгино 4 дундаж хэмжээтэй улаан лооль Тал өргөст хэмх 1 ногоон чинжүү 1 улаан чинжүү 1 атга яншуй /жижиглэж хэрчсэн/ Үрсэн бяслаг /хүссэн хэмжээгээр/ 1 хоолны халбага цуу 2 хоолны халбага оливын тос Давс, шинэхэн хар перец Хийх арга: Орцонд орсон бүх бүтээгдэхүүнийг өөрийнхөө дурын хэмжээ, хэлбрээр хэрчинэ. Сармисны хумсны хэлбэртэй хэрчвэл илүү үзэмжтэй харагддаг. Бүгдийг хольж байгаад оливын тос, давс хар перецээ хийж амт оруулна. Дээр нь үрсэн бяслагаасаа зузаахан тавьж олгоно. Найрлаганд орсон бүтээгдэхүүнүүдийн төгс нийлэмжид амт танд лавтайяа таалагдана. Жич:  Гэрийн эзэгтэй нартаа аминчхан хэлэхэд ямарваа нэг хоол хүнсний өмнө болон дараа аяга тавгийг дахин дахин маш сайн угааж, хамгийн сүүлд хүйтэн усаар зайлж байх нь тустай. Учир нь таны амаар орж, дотоод эрхтэнд шууд халдах бүтээгдэхүүнийг дээр нь тавьж байгаа учир сав суулга бактеригүй, мөн угаалгын шингэний багахан ч гэ...

Амттай алаг салат хийх амархан арга

Image
Амралтын өдрүүдээр өөрийн гараар амттай алаг салат хийх зааврыг хүргэж байна. ОРЦ: Улаан лооль: 3 кг Амтат чинжүү: 2 кг Бөөрөнхий сонгино: 2 кг Лууван: 2 кг Давс: Иоджуулаагүй давс амны том халбагаар 3 Элсэн чихэр: 150 гр Цагаан цуу: 9% -тайгаас 200 мл Ургамлын тос: 400 гр Энэ орцоор хийхэд 500 мл-ын шилээр 10 болно. Эхлээд улаан лоолио хүссэн хэмжээгээр, лууван, чинжүүгээ урт нарийн, сонгиноо тал цагираг болгон хэрчиж бэлтгэнэ. Улаан лооль дээрээ давсаа хийгээд хэсэг байлгахад шүүс нь гарна. Үүний дараа тос, давс, элсэн чихрээ хийгээд халуун гал дээр жигнэнэ. Сонгиноо хийж хутган 2-3 минут жигнэсний дараа луувангаа хийж 5 минут орчим чанаад амтат чинжүүгээ мөн хольж 15-20 минут буцалгана. Энэ хооронд шилээ ариутгаарай. Ингэхдээ сайтар угаасны дараа буцалсан халуун ус хийн таглаж, доош нь харуулна. Эсвэл угаасан шил, таглаагаа буцалж буй усанд хийж ариутгаж болно. Шилээ дутуу ариутгавал муудах магадлалтай тул шилээ ариутгахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Чан...

Буузны талаарх мэдээлэл

Image
Бууз, банш чимхэх аргууд Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ. Айл бүр идээ будаа, бэлэг сэлтээ базааж, баярын уур амьсгал хаа сайгүй оржээ. Цагаан сараар айл болгон бууз хийдэг. Бууз нь монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцөлдөг. Тэгвэл баярын буузаа үзэмжтэй, өвөрмөц хийхэд тань доорх аргууд туслана.